Tuesday, May 5, 2009

"ТАВАН ХУРУУ" баг

Аялалын зам маршрутаа хийж байгаа нь. Манай 30 гаруй спонсор байгууллагуудын нэг болох "Тахь Ко" компанийнхан бидний бүх хувцасыг хийж, хүлээлгэн өгч байгаа нь.
1992 оны 4 сарын 12-ны өдөр.

Сүхбаатарын талбайгаа нар зөв гурав тойроод аян замдаа гарч байгаа нь.

Алс холын аянд мордож байгаа тул Гандан хийдээрээ орж мөргөл үйлдэцгээв.

Гандангийн замд.

Гандангаас гараад. Алтанбулагийн хилийн боомт дээр үдэн гаргагчидтай. Монгол улсынхаа хилийг давах мөч.

Уралын нуруунд.
Москва орох замд Монгол ахан дүүс тосож авсан нь. Оросын алдартай аялагч Гончаров гуайтай хамт. Оросын алдарт туйлын явган аялагч Чуковтай хамт Москвагийн ойролцоо хээр хоносон нь.

Чуков биднийг Брест ортол 1000 км зам тосож байгааг илтгэх шонгийн дэргэд салах ёс хийж үдэн гаргав. Польшийн ЭСЯ-ныхан биднийг үдэн гаргаж байгаа нь.Польш Германийн хил дээр.
Герман улсад. Герман. Хээрийн замд. Баруун Германийн Бонн хотод ЭСЯ-ны гаднаас хөдлөхийн өмнө. Атлантын далайн эрэг хүрээд байгаа нь. АНУ. Вашингтон. АНУ.Гранд канион буюу их хагаралын эрэг дээр. АНУ.Хээрийн замдАНУ. Санфранциско хот Япон.Япон улсад Солонгос улсад анх хөл тавиад байгаа нь. Тайвань улс. Мухар олгойн хагалгаа хийлгээд байгаа нь. БНХАУ. Цагаан хэрэм дээр. 1993 оны 1 сарын 31. Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж байгаа нь.

Дэлхийг дугуйгаар тойрсон “ТаванХуруу” баг нь анх 1991 оны намар 11 сард бүрэлдэж эхэлсэн юм. Энэ үед аялалыг анх санаачлагч багийн ахлагч Г.Жаргалсайхан, Г.Дэлгэрсайхан, Ш.Ёндондаш, А.Ганболд нарын дөрвөн гишүүд байсан. Улмаар Б.Лхагвасүрэн 1992 оны 1 сард багийн гишүүнээр нэмэгдэж орсон юм. Тэгснээр багийн гишүүдийн тоо гарын таван хуруу мэт тэгширч багтаа “Таван Хуруу” нэрийг санал нэгтэй баталж байлаа.
Багийн гишүүд тус бүртээ оногдсон үүрэг хариуцлагатай байлаа.
· Багийн ахлагч Жаргалсайхан гадаад харилцаа, дотоод зохион байгуулалтыг хариуцан ажиллахын зэрэгцээ аялалын явцад телевизийн баримтат кино, гэрэл зургийн материал бүрдүүлж , Телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэж ажилласан юм.
· Багийн гишүүн Г.Дэлгэрсайхан нь дугуйн спортын мастер төдийгүй техникийн инженер мэргэжилтэй хүн тул дугуйны эвдрэл гэмтлийг засварлах гол үүрэгтэйгээр оролцсон болно.
· Багийн гишүүн Ш.Ёндондаш нь дугуйн спортын олон улсын хэмжээний мастер ахмад туршлагатай хүний хувьд аялалын зам маршрутыг төлөвлөх, цаг уурын нөхцөлд зөв зохистой хувцаслах болон хоол хүнсний хэрэглээг зохицуулах зэрэг нарийн төвөгтэй асуудлуудыг хариуцан дугуйн аялалын өдөр тутмын нарийн ширийн зүйлийг хариуцан багтаа нөмөр нөөлөг нь болж оролцсон юм.
· Багийн гишүүн А.Ганболд нь зураач, сийлбэрч мэргэжилтэй хүн тул аян замын явцад зураасан болон таталбар зургийн материал цуглуулж гар зургийн үзэсгэлэн гаргах үүрэгтэй оролцсон болно.
· Б.Лхагвасүрэн эрдэм шинжилгээний ажилтан хүн байсан тул аян замын өдрийн тэмдэглэл хөтөлж, ном товхимол гаргах үүрэгтэй оролцсон болно.
“Таван Хуруу” баг нь ийнхүү багаа эмхлэн зохион байгуулж хүн бүр шамдан зүтгэсний хүчинд бага боловч мөнгөн хуримтлалтай болж улмаар хандивлагч 30 гаруй байгууллага чадлынхаа хирээр дэмжиж тусласны хүчинд 1992 оны 4 сарын 12-нд аялалынхаа гарааг эхэлж билээ. Гэвч энэ үед бидний төлөвлөж тооцоолж байсан нийт мөнгө хөрөнгөний дөнгөж 50% нь бүрэлдсэн байсан юм. Гэвч итгэл сэтгэлдээ хөтлөгдсөн гар нийлсэн таван залуучууд ирээдүйд учирч болох элдэв саад бэрхшээлийг үл хайхран аян замдаа гарсан юм.
Тэр үед Уулын баяжуулах Эрдэнэт концернийн ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсан бидэнд асар их итгэл хүлээлгэсний хүчинд эргэлзэх зүйл байхгүй болсон юм. Тэрээр: - Та нар ямар ч байсан Москва ортол явчих. Тэгсэн хойно чинь шаардлагатай хөрөнгө мөнгөөр туслах болно гэж билээ. Энэ амлалт бидэнд маш их урам зориг өгсөн юм. Тэгээд ч бид түүний хэлснийг давуулан биелүүлж бүр Бельги улсад мөнгө хүрэлцэхгүй болсны улмаас аялал маань түр зуур саатах болж аргагүйн эрхэнд түүнд хандаж, тэрээр амласнаа хэрэгжүүлж , бид ч аялалаа амжилттай сайн үргэлжлүүлсэн юм.
Энэ бол биднийг маш их хурцалж өгсөн сайхан хэрэг байлаа. Үнэндээ тэр үед улс орон маань нийгэм эдийн засгийн хувьд маш хүнд бэрх нийгмийн шилжилтийн үе байсан юм. Гэвч бидэнд чадна гэсэн сэтгэл байсан, чадах ёстой гэсэн захиас ч их байсан. Энэ үед монголчууд бид юун дэлхий тойрох нь битгий хэл баруун европоор ч бараг хөл тавиагүй шахам байсан цаг. Хүмүүс ихэвчлэн итгэж ядсан, алмайрч гайхширсан бас бахархаж дэмжсэн тийм л сайхан цаг байлаа.
Манай багийн гол зорилго тун тодорхой байсан юм. Энэ бол дэлхийг дугуйгаар тойрох. Тийм учраас бид хамгийн дөт, хамгийн бага зардал, хамгийн бага хугацааг эрхэм болгож байлаа.
Тэгээд ч зорьсон зорилгоо биелүүлж 294 хоногт дэлхийн 21 орны нутаг дээгүүр нийт 21900км замыг дугуйгаар туулж 1993 оны 1 сарын 31-нд аялалаа дуусгаж байлаа. Энэ бол үнэхээр хамгийн бага зардлаар тавын таван хүн хамгийн дөт замаар дугуйгаар дэлхийг тойрсон аялал гэж болно.
Манай аялал явагдсаны дараагаар манай оронд унадаг дугуй унах сонирхолтой хүмүүс эрс ихэссэн. Даан ч төр засгийн зүгээс нэг ч ажил хийгээгүй. Бид ирсэн дараагаа бүтэн хоёр жил дугуйн замтай болгож өгөхийг тухайн үеийн төрийн захиргааныханаас болон ЗЦГ-аас хүсэлт тавиад дэмжлэг аваагүй. Бүр арга ядахдаа явган хүний замыг таллан хувааж будгаар шугам татаж, замын хашлагыг налуулж өгөхийг ч хүсээд үр дүнд хүрээгүй. Манай аялал өндөрлөсөн 1993 оноос хойш бид дугуйн хэрэглээг өргөтгөхөд хувь нэмрээ оруулах үүднээс жил бүр “Таван Хуруу” багийн нэрэмжит дугуйн уралдаан тэмцээн зохиож, унадаг дугуй засварын газар ажиллуулж, дугуйн худалдаа арилжааг ч чадлынхаа хирээр хийж ирсэн билээ.
Манайхаас өөр дэлхийн бүх улс оронд унадаг дугуйн хэрэглээг маш их дэмждэг. Орчин нөхцлийг нь сайтар бүрдүүлж өгдөг. Тэгэхэд л аяндаа дугуйн хэрэглээ өргөжөөд явчихдаг учиртай юм.
Манай орны хувьд унадаг дугуйн хэрэглээг өргөтгөхөд нэн тэргүүнд зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, дугуйн зогсоол талбай зэргийг л төрийн зүгээс хийгээд өгчих хэрэгтэй байгаа юм. Тэгснээр маш олон нийгмийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтой. Шатахууны хэрэглээнд гадагшаа асар их хэмжээний мөнгө урсаж байгаа урсгалыг зохих хэмжээнд багасгана.
Ер нь дугуйн ач холбогдлыг тоочоод баршгүй билээ. Сүүлийн үед унадаг дугуйг батарейгаар явуулдаг болгосон орчин үеийн оновчтой шийдэл ахуй амьдралд нэвтрээд байхад манай орон ийм хэрэглээнээс хоцорсоор л байна. Дугуйн хэрэглээг зөвхөн хүүхэд залуус болон тамирчид л хэрэглэж байх ёстой мэт ойлгодог хоцрогдсон сэтгэлгээг халж бүх насны хүмүүс ахуй амьдралдаа өргөн хэрэглэх аваас нийгмийн маш олон асуудлыг хөнгөвчилөхөд унадаг дугуй онцгой үүрэг гүйцэтгэнэ. “Эрүүл монгол хүн” нэртэй сүржин уриа лоозон дэвшүүлж байхын оронд хүн бүр унадаг дугуй хэрэглэдэг болох юм бол эрүүл мэндийн асуудалд онцгой том дэвшил гарах болно гэж бодогддог. Бид аялалынхаа дараагаар өөрийн эх орондоо дугуйн хэрэглээг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзээд юуны түрүүнд дугуйн засварын газрыг нээж, ЗЦГ, хотын захиргааныхантай дугуйн замтай болгох асуудлыг дэвшүүлж ажиллаж байлаа. Тэр үед хөрөнгө мөнгөний бололцоо муу байсан боловч явган хүний замыг таллан хувааж шар зураас татаж, замын хашлагыг налуулснаар унадаг дугуйн хэрэглээг өргөжүүлж болно гэж үзэж байсан боловч энэ ажил төдийлөн сайн дэмжигдээгүй буюу хөрөнгө мөнгө нь шийдэгдэлгүй байсаар аяндаа мартагдан автомашины хэрэглээ асар хурдтай өсөн нэмэгдэж дугуйн хэрэглээ шахагдах болсон. Харамсалтай нь энэ ажлыг тэр үеийн эрх баригчид төдийлөн ойшоогоогүй юм.
Гэвч бид дугуйн тэмцээн уралдааныг дэмжих зорилгоор "Таван Хуруу" багийн нэрэмжит тэмцээнүүдийг 1993-2003 оныг хүртэл тасралтгүй 10 жил зохиож байлаа.
Хэдийгээр энэ тэмцээнүүд тамирчдыг дэмжихэд бага боловч хувь нэмрээ оруулна гэж үзэж байсан боловч бүх нийтийн дугуйн хэрэглээг өргөжүүлэхэд чиглэгдэж чадаагүй юм.
Харин сүүлийн үед нийслэлийн удирдлагууд хотдоо унадаг дугуйн замтай болох тухай гайгүй ярих болсон нь сайн хэрэг. 

9 comments:

  1. Бахархалтай дурсамж!

    Ах нартаа баярлалаа. Та бүхэн баруун гарын 5 хуруу байжээ. Зүүн гарын 5 хуруу багийг бий болгохын төлөө ажиллацгаая.
    Утас: 99861326
    Яруу сэтгэгч сонин

    ReplyDelete
  2. Бэгзсүрэн дүүдээ болон танай сонины хамт олонд баярлалаа. Үнэхээр Зүүн гарын 5 хурууг хамтдаа бүтээж, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлцгээе.

    ReplyDelete
  3. sain bnuu? tantai yaj holboo barih we? minii utas 99691672.

    ReplyDelete
  4. за би бас ирн шүү таван хуруу багийн шиирийг хатах зүүн гарийн таван хуруу багийн нэгэн би шүүү надтай 99834482 утсар холбагдорой

    ReplyDelete
  5. надтай 99186228, 452804 утсаар холбоо барьж болно. Мөн mon_gany@yahoo.com хаягаар мэйл бичиж болно.

    ReplyDelete
  6. Сайхан Vtv сувгаар Таван хуруу багийн тухай богино боловч тун сонирхолтой нэвтрүүлэг гарсан юм. Хүүхэд байхад Таван хуруу багийн тухай сонсож байснаас өөрөөр мэддэггүй байлаа. Харин тухайн нэвтрүүлэг мөн таны товчхон боловч сонирхолтой блог 2-оос олон зүйлийг мэдэж авлаа. Тухайн хүнд хэцүү цаг үед зориг зүрх гарган цэнхэр дэлхийгээ дугуй жийн тойрохоор шийдэж түүнийгээ ажил хэрэг болгож чадсан нь үнэхээр гайхалтай. Бидний өмнөх үеийнхэн биднээс илүү адал явдал илэрхийлэгч, зоригтой, чадвартай гайхалтай хүмүүс байсан нь харагдах шиг. Үр хүүхэд найз нөхөддөө нэгэн насаараа ярих дурсамж бахарлыг та бүхэн өөрсөддөө бүтээжээ. Үнэхээр гайхалтай

    ReplyDelete
  7. Ёндон ахтайгаа Хар зүрхэний Хөх нуур-Балдан Бэрээвэн хийд чигийн дугуйн аялалд дөрөө нийлүүлэх завшаан тохиож байсанд баярлаж байдаг. Аялалд аргагүй нөмөр нөөлөгтэй туршлагатай сайхан ах шүү. Ахдаа болон ойр дотны хүмүүст нь эрүүл энхийг хүсэн ерөөе.

    ReplyDelete
  8. Баярлалаа.

    ReplyDelete